Парис хотын төв талбайд орон нутгийн цагаар 21 цагийн орчимд буудалцаан болж нэг офицер амиа алдаж нэг эмэгтэй шархадсан хэрэг гарчээ. Сэжигтэн цагдаа нарруудовтлох үеэрээ автобуснаас гарч ирэн тэдний зүг бууджээ. Гэрчүүдийн яриагаар сэжигтэн \”Калашников\” буутай байсан гэнэ. Тэр цагдаа нар луу шууд гал нээж нэг цагдааг газар дээр нь буудан хороожээ. Буудалцааны дараа цагдаа нар ойр орчмын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Элипсэйн талбайд болсон явдлын дараар Франц улсын ерөнхийлөгч \”Террорист халдлага байсан\” гэж хэлжээ. Парисын дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Пьер Хенри хэлэхдээ \”орон нутгийн цагаар оройн 21 цагийн үед халдлага гарсан. Амь үрэгдсэн цагдаагийн албан хаагч 30 настай байсан. Мөн шархадсан нэг эмэгтэй жуулчин байсан. Түүний биеийн байдал хурдан сайжирч байна\” гэв. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар халдлага үйлдсэн этгээдийг ISIS буюу Исламын бүлэглэлийн гишүүн байсан гэж мэдээлж байна. Ирэх ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгууль болох тул эх баригчид өндөржүүлсэн хамгаалтад ажиллахаар болжээ. Парист 2015 онд гарсан халдлагын улмаас 130 хүн нас байсан тохиолдол бий.