АНУ-д 14 настай өсвөр насны охин тампоныг хэт удаан зүүснээс болж эмнэлэгт хүргэгджээ. Гэвч эмнэлэгт хүргэгдсэн хойно түүний бие хэдийнээ муудаж, биеээр нь тууралт үүсч охины биед тампоноос үүдэлтэй хорт бодис нэвчсэн байжээ. Тэрээр тампоныг 10 цаг тасралтгүй зүүснээс болж түүний биед хортой хам шинж өвчин бүхэл биеэр нь тархсан байдалтай хагалгаанд оржээ.
Эмч нар хэлэхдээ хүний биеийн 37 цельсийн температурт 10 цагийн турш хуримтлагдсан цусанд нян үржиж охины бүх биеэр тархсны улмаас үхэлд хүргэж болзошгүй байсан гэв.
Мөн хүний биед хуримтлагдсан нянгууд үтрээгээр дамжин хамгийн эхлээд бөөрийг муутгаж дараагаар нь цусанд нэвчин эд эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Тиймээс аль болох тампоныг удаан зүүхгүй үтрээний эрүүл ахуйг сайтар сахиж байхыг сануулж байна.