АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Өмнөд Солонгос улстай хийсэн хоёр орны худалдааны гэрээг эргэн харахаар болж пуужингийн хамгаалалтын системийн төлбөрт нэг тэрбум ам доллар төлөх ёстой гэж \”Ройтерс” агентлагт мэдээлжээ. Энэхүү пуужингийн технологи нь тэнгэрт хөөрсөн пуужинг устгахаар бүтээгдсэн аж.
Мөн Доналд Трамп хэлсэн үгэндээ Өмнөд Солонгост төлбөрөө төлөх ёстой гэдгийг мэдэгдсэн. Энэ бол нэг тэрбумын үнэтэй систем гэж мэдээлсэн байна. Түүнчлэн хоёр орны худалдааны гэрээг нэг бол дуусгавар болгох, эсвэл шинэчлэхийг хүсч байгаа гэнэ.