Холливуудын сайхан хосууд гэгддэг байсан Анжелина Жоли,Бред Питт нар салснаас хойш долоон сарын хугацаа өнгөрчээ. Тэдний 11 жилийн хамтын амьдрал дуусгавар болсноос хойш тус тусын амьдралдаа анхаарч хэсэг нам жим байсан. Тэгвэл саяхан Бред Питт салснаасаа хойш анх удаа CQ сэтгүүлд албан ёсны ярилцлага өгч зураг авалтад оролцсон байна. Тэд салах өргөдлөө өгссөнөөс хойш зургаан хүүхдийн асран хамгаалах эрхийн тал дээр маргалдаж байсан ч энэ явдал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Бред Питт өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлсэн бөгөөд маш сэтгэл хангалуун байсан гэж мэдээлжээ.
Харин Анжелина Жоли өнгөрсөн хоёрдугаар сард Камбожид байхдаа BBC агентлагт салалтынхаа тухай ам нээсэн байна. Тэрээр \”өнгөрсөн цаг хугацаанд маш олон хэцүү зүйлстэй тулгарсан. Гэхдээ бид үргэлж аз жаргалтай, хүчирхэг гэр бүл хэвээр байх болно” гэжээ.