Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах \”River sounds\” цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан Б нь бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Хохирогчийн тархинд цус харвасан, гавлын яс цуурсан, хамар цөмөрсөн, уруул сэтэрсэн байна. Хэрэг болох үед Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан Б согтуу байжээ. Мөн өмнө нь танхайн хэрэг үйлдэж байсан нэгэн гэж эх сурвалж мэдээлсэн байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа гэнэ. Шар хүү