Францын 11 дэх ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр тангаргааө ргөж үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тангараг өргөх ёслол нэг цаг таван минут үргэлжилсэн бөгөөд энэ үеэр тэргүүн хатагтай Брижит байлцан түүний өмнөөс залбирч байжээ. Францын хуучин ерөнхийлөгч Франсуа Олланд, Э.Макроныг хүндэтгэлтэйгээр угтан авч ажлаа хүлээлгэн өглөө. Тус улсын ерөнхийлөгч 10 жилийн хугацаатайгаар ерөнхийлөгчийн албыг хашдаг аж.
Харин түүний гадаад дах албан ёсны анхны айлчлалын хүрээнд өнөөдөр Германы Канцлертай уулзаж санал солилцох гэнэ. Мөн Францын түүхэнд Эммануэль Макрон хамгийн залуу удирдагч болжээ.