Д.Лүндээжанцан: Ирц сэтгэл зовоож бна… Үндсэн ажлаа хийцгээ л дээ… Хаагуур зугаалаад явна…
Ц.Нямдорж: Ирцийн асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэх ёстой… Ямба эдэлж зугаалдаг гишүүд болъё…
УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлага, УИХ-ын гишүүд, МАН-ын удирдах зөвлөлд хандан бухимдлаа илэрхийллээ. Чуулган, байнгын хорооны хуралдаа суудаггүй УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ? 2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн өндөр итгэл хүлээлгэн 65 суудлыг МАН-д өгсөн билээ. Үндсэн хууль өөрчилж чадах аугаа их эрх мэдэл хөөрхий МАН-ыг сохруулсан нь эмгэнэл юм