Өнөөдөр өдөр Увсын зүүн, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн нутгаар нойтон цас, цас орж, даваа гүвээ хаагдаж, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2026 оны 05-р сарын 25-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орох юм байна.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн баруун хагаст хүйтэрч, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор +9…+14 градус Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаар +23…+28 градус, Хэнтийн уулархаг Хангайн нурууны өвөр бэл, Ерөө,Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна.
-
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх өдрөөс 8 градусаар дулаарч +21...+23 градус дулаан байна.






































































