АНУ-ын поп залуу дуучин Ариана Грандийн тоглолт өчигдөр Английн Манчестер хотод тоглолт болох үеэр дэлбэрэлт болж 19 хүн амиа алдаж 50 гаруй хүн шардхжээ.
Британийн цагдаагийн газраас уг хэргийг террорист халдлага гэж үзэж байна. Тус тоглолт дуучин Ариана Грандегийн аялан тоглолт байсан бөгөөд 21 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Мөн үзэгчдийн дотор олон тооны хүүхэд багачууд байсан гэнэ. Дэлбэрэлт болох үеэр дуучны бие гэмтээгүй гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. тус тоглолт нь Ариана Грандегийн гурав дах бие даасан цомог Dangerous Woman нэртэй цомгийн аялан тоглолт байсан гэнэ. Одоогоор уг хэргийг Британийн цагдаагийн газар халдлага үйлдсэн этгээдийг олохоор ажиллаж байна.