6 сарын 1 нийг машингүй өдөр болгочихмоор санагдав. Та нар юу гэж бодож байна?
Хаа сайгүй хүүхдэд зориулсан урлаг соёлын тоглолт зохион байгуулаад бүх худалдаа, хүүхдэд зориулсан үйл ажиллагаа, үйлчилгээгээ авто замруу гаргаад хийвэл? ҮСАХүрээлэн /хүүхдийн парк/ рүү чихцэлдэж, Сүхбаатарын талбай энэ хоерын хооронд багталцахгүй явган хүний цуваа үүсээд машины зогсоол ч олдохгүй алаан болдог биздээ.
Тэгж тэгж нэг юм талбай дээр ирэхээр шаар хагалах, цагираг шидэх гэх мэт хөгийн юмнаас өөр юм бараг л байхгүй. Харин \”Машингүй өдөр\” болгочихвол ядаж л ролик, скейт, дугуйгаа унаад хүүхдүүд чөлөөтэй сайхан амраад, зугаалаад баярлачихна. Бас энэ өдөр хүүхэд авто осолд хамгийн их өртдөг, энэ асуудал ч гарахгүй. Томчууд ч гэсэн далимд нь сайхан алхаад амарчихна. Хэрэв ингээд зохион байгуулаад өгвөл хэн ч нервтэж стресстэхгүй дээ.