“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байсан сахал хочит Д.Эрдэнэбилэг 2023 онд хилээр гарж яваад буцаж ирээгүй.
Тодруулбал, Төрийн өмчийн гол гурван үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Эрдэнэбилэг нь тухайн үед нэг сарын хугацаатай цагдан хоригдож хилийн хориг тавиулаад байсан ч 14 хоног эмчлүүлэхээр 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьснаар хилийн хоригийг нь цуцалсан. Гэвч 2023 оны хоёрдугаар сарын 9-нд хилээр гараад буцаж улсын хилээр орж ирээгүй байсан юм.
Тэгвэл сахал хочит Д.Эрдэнэбилэг гурав хоногийн өмнө буюу өнгөрөгч ням гарагт эх орондоо ирсэн байна.








































































