Шашин гэдэг зүйл хүн төрөлхтөнтэй хамт хөгжиж, нэг хэсгийн хөдөлмөрөөр олсоныг нөгөө хэсэг нь шимэгчлэх зэвсэг болсоор иржээ. Шашныхан ард түмнийг өөртөө татахын тулд тэдний орлогоос шимэгчлэн амьдрахын тулд ард олныг хиймлээр айдас хүйдэст автуулах мөн шашны зан үйлийг сүрлэг болгох гэснээс хийрхэл үүсдэг. Сүүлийн 200 жилд бүр улс орноор нь хар сүсгийн хийрхэлд автуулан улс орны эдийн засгийг дампууруулан, өөрсдөө баяжиж буй эдийн засгийн бүлэглэлүүд бий болов. Шашны хийрхэлээс жил бүр өчнөөн хүн амь нас, амьдралаараа хохирдог байна. Энэ хийрхлээс үүдэн гарсан сүүлийн 15 жилийн түмэн үйл явдлаас цөөн жишээ дурдая.
1. Бөө мөргөлтөн
а. 2011 онд өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Д.Болд-Эрдэнэ гэгч н.Наранзул гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна гэж гурван чулуу халаасан ууран дээр суулгаж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлж амь насыг нь хохироосон. Талийгаачийн амьсгал боогдон биеийн ихэнх хэсэг нь түлэгдэж амиа алдсан гэдэг.
б. 2013 онд Ховд аймгийн Мөст суманд бөө гэх Ч.Цагаанцоож хохирогчийг ширгэлж байна гээд биед нь хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон. Эдгээр бурангуй хүмүүст хуулийн хариуцлага ноогдуулсан болно.
2. Будда болон Хинду шашинтай улс оронд
а. Төвдийн дундаж өндөр нь 4,900 метр бөгөөд дэлхийн хамгийн өндөр бүс нутаг учир \”Дэлхийн дээвэр” хэмээн нэрлэгддэг билээ. Тэгвэл энэ нутагт \”Тэнгэрийн оршуулга” буюу ил оршуулах ёс байдаг аж. Тэд нас барсан хүнийхээ хөл гарыг нь мөчлөн хээр талд тавьж махчин шувууны хоол болгодог байна. Ингэхдээ тухайн цогцосноос үлдэгдэл үлдээхгүй бүрэн идүүлэхийн тулд үлдэгдэлийг нь хэсэг хэсгээр нь салгаж, хэрчиж тавьдаг ажээ.
б. 2012 онд. Энэтхэг улс. Махараштра мужийн цагдаагийнхан хүнээр өргөл хийсэн гэх нэг гэр бүлийн 8 хүнийг саатуулжээ. Тэд 10 настай Сапны Паласкар хэмээх охиныг шашны зан үйлд ашиглан, түүгээр өргөл хийсэн хэмээн буруутгаж байгаа аж. Байцаалт авах үед нас барсан охины эмээ болох Яшобадаи Мешрам болсон бүх зүйлийг тайлбарлаж өгсөн байна. Тэдний нэг нь \”Гэр бүлийнхээ хамгийн бага гишүүнээр бурханд өргөл өргө\” гэж зүүдэлсэн аж. Үүнээс болоод гэр бүлээрээ зөвлөлдсөний үндсэн дээр охиныг өргөл болгожээ. Цуснаас нь эмээ нь өөрөө уусан бөгөөд үлдсэн цусыг нь бурхдад зориулан асгасан аж. Энэ үйл ажиллагааг тосгоны ламтан Шелки Бува удирдан явуулж байсан байна.
3. Ислам буюу Лалын шашинтай улс оронд
а. 2012 онд.Пакистаны муслим шашны үзэлтэнүүд гэрийнхээ гадаа үндэснийхээ хувцастай борооноор бүжиглэж тоглосных нь төлөө 15 настай Ноор Басру, 16 настай Ноор Шезу эгч дүү хоёрыг ээжтэй нь хамт буудан алсан байна. Тэр охидыг олны нүдэн дээр зохисгүй авирлах нь шариатын хуульд нийцэхгүй гэж үзжээ. Тэд бүжиглэж, инээлдэн байгаагаа дүрс бичлэгээр авч интернетэд тавьсан нь ийм аюул дагуулжээ. Тэднийг бороонд бүжиглэснээс жилийн дараа хайж олж, амийг нь бүрэлгэсэн байна.
б.Яг одоо. Сургуульд сурсныхаа төлөө хүчил цацуулсан Афганистан охид амьдарч байна. Исламын шашинт орнуудад эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрх хаагдмал байдаг. Афганистаны нийслэл Кабул хотын баруун дүүрэг Херат-д бямба гаригт сургууль руугаа явж байсан 16-18 насны гурван охины нүүр рүү мотоцикльтой хүмүүс хүчил цацсан хэрэг гарчээ. Охидын хоёрынх нь биеийн байдал тун хүнд байгаа аж. Охид \”Энэ бол та нарын сургуульд явж байгаагийн чинь төлөөс, шийтгэл гэж хэлээд тэдэнрүү хүчил цацсан\” гэж мэдүүлсэн байна.
В. 2012 онд Кабулын ойролцоо Разиа Жан гэгч бүсгүй охидын сургууль байгуулсны дараа хэсэг бүлэг этгээд сургууль руу гар гранат шидэлж 100 охин амь үрэгдсэн хэрэг гарч байжээ.
4. Кристийн шашин
Anneliese Michel гэх нэртэй Герман охины талаар дуулаагүй хүн гэж бараг байхгүй биз ээ. The Exorcism Of Emily Rose хэмээх нэртэй 2005 онд гарч байсан аймшгийн киног түүний амьдралаас сэдэвлэсэн. Уг кино нь охины биеийг чөтгөр эзэмдүүлсэн мэт гардаг. Харин болсон явдал бол тун энгийн. Эх сурвалжуудаас үзэхэд охин ухаалаг нүдэнд дулаахан эелдэг зантай охин байсан байна. Охин кристчин гэр бүлд өссөн бөгөөд библи гэж номийг хэт их уншдаг байж. Өсвөр насныхан охин нэг зүйлд хэт гүн итгэдгээс сэтгэцэнд өөрчлөлт орж эхэлжээ. Бусадтай л адил тоглон наадаж инээмсгэлэдэг энгийн л нэг өсвөр насны охин байсан. Гэвч Мишель 17 настайгаасаа буюу 1969 оноос бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн байна. Мишелийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийж эхэлсэн боловч эмчилгээ авахааргүй шатанд шашинд хэт донтсон байв. Сэтгэцийн эмчигээ явагдаж байх үед эцэг эх хоёр шашны байгууллагын тусламжыг авахаар болжээ. Тэрээр сүмийн санваартантай уулзан болсон явдлыг хэлсэн байна. Тус сүмийн санваартан охины биед чөтгөр орсон байна хөөж гаргавал зүгээр болно гэжээ. Санваартантай хамт сүмийн тахилч, буурч нар хамт охин дээр очиж, шашны зан үйл хийжээ. 1975 онд буюу бүхэл бүтэн 10 сарын турш экзорцизмийн нууц зан үйл нэрээр охиныг элдвээр тамласан байгаа юм. Охин бүр л сонин, сонин үзэгдлийг хийж эхэлжээ. Нүүрс идэх, хувцас урах, өөрийн шээсээ уух гэх мэтчилэн сонин чигтэй үйлдлийг хийж эхэлсэн байна. Сүүлдээ юм идэж уухаа ч больжээ.
Охин тамлуулсаар 1976 оны 1 сарын 23-ны өдөр хэт их шингэн алдалт болон өлсгөлөнгөөр нас барсан байна. Охиныг нас барсаны дараа тус сүмийн санваартан, тахилч, буурч нар охин одоо чөтгөрүүдээс чөлөөлөгдлөө гэжээ. Дээрхи аймшгийн киног уг сүмийн хар лам нарын ам ярианаас сэдэвлэн бичсэн бөгөөд ёс суртахууны хувьд өвчтөй охиныг доромжилсон хэрэг юм. Дээрхи хар ламуудыг хүн амины хэргээр улсыг шүүх 3-6 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.
б.Эдер Гусман-Родригес (Eder Guzman-Rodriguez)
Энэхүү залуу нь чөтгөрт эзэмдүүлсэн 2 настай бяцхан охиныхоо биеэс ад зэтгэрийг хөөж гаргах гэсэндээ номлогчийн зөвлөснөөр библи гэж номоор зодсоор байгаад аминд нь хүрчээ. Тиймээс залууд охиныхоо аминд хүрсэн хэргээр 20 жилийн хоригдох ял оноосон байдаг.
в.Терренс Коттрелл (Terrance Cottrell) 8 настай Терренг нь татаж унан амнаасаа хөөс сахруулах өвчтэй болж. Харин түүний ээж сүмд явдаг байсан тул хүүг нь сүмийн номлогч эдгээж чадна хэмээн боджээ. Номлогч хүүгийн биед чөтгөр орж хэмээн цагаан давуугаар битүү ороон, номлол үйлджээ. Харин энэ хооронд хүү амьсгалж чадахгүй байсаар хорвоог орхижээ. Ээж болон сүмийн номлогчдыг хүн амины хэргээр баривчилсан юм.
Харин одоогийн Монгол оронд минь гадны гар хөл бологчдын \”ачаар\” шашны хийрхэл яаж газар авч байгааг та бүхэн харж байгаа. Далд санаатнуудын барьж өгсөн том сүмдүүдэд ард түмэн минь яаж \”ааваа\” гэж орилж байгааг та бүхэн мэднэ. Орилуулж байгаа улс Монголынхоо ирээдүй хойч үр хүүхдийнхээ өмнө ямар нүгэл үйлдэж буйгаа ойлгох хэрэгтэй. Энэ Шинжлэх ухаан технолгийн зуун шүү дээ!!
Модун Хүннү