БНСУ-ын хилээр нэг удаагийн оролтоор 2348 кг алт нэвтрүүлэхийг оролдсон тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь тус улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний алт хилээр нэвтрүүлэх гэсэн тохиолдолд юм.
Алт нэвтрүүлэхийг завдсан 51 хүний ихэнх нь гэрийн эзэгтэй нар байжээ. Эдгээр хүмүүс алтыг 3х3 см харьцаатай, 200 граммын жинтэй гулдмай болгож, шулуун гэдэс болон үтрээндээ нууж оруулахыг завдсан байна. Нийт алтны үнэлгээ 115.5 тэрбум вон буюу 100 сая ам.доллар болж байгаа аж. Алт нэвтрүүлэх ажиллагаа 2015 оны гуравдугаар сараас эхэлсэн байна.
БНСУ-д алтан эдлэлийн өртөг өндөр байдаг. Тиймээс л гадаад зах зээлээс хулгайгаар алт оруулж ирэх нь ашигтай бөгөөд энэ эрсдэлтэй замыг сонгож, хууль зөрчигчид нэмэгдсээр байгаа аж.