Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 1. Сугар гараг. Чөлөөт эх одтой, Есөн улаан мэнгэтэй, харагчин үхэр өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага:Төрөн түгэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.