ОХУ-ынерөнхийлөгч Владимир Путин, Францын шинэхэн ерөнхийлөгч Э.Макрон нар удахгүй уулзах гэж байна. Төрийн тэргүүнүүдийн албан ёсны айлчлалын үеэр Э.Макрон, Владимир Путинг Версалийн ордонд хүлээн авч уулзах гэж байна. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Э.Макрон Их Петр хаан 1717 онд Францад айлчилж байсан түүхэн үйл явдлын 300 жилийн ойд Путиныг урьжээ. Мөн Э.Макрон дэлхийн асуудлыг Орос оронгүйгээр шийдэх боломжгүй гэж хэлж байсан удаатай. Өнгөрсөн бямба гараг тэрээр Путинтай хатуу хэлэлцээр хийнэ гэдгээ үгүйсгээгүй юм.
Хэдийгээр Франц, ОХУ улсууд терроризмын асуудалтай байгаа ч олон улсын аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллаж чадна гэж эх баригчид үзэж байна.