Их Британийн цөмийн эрдэмтэн, Лондоны их сургуулийн физикч Мехрана Кеше маргааш буюу аравдугаар сарын 17-нд аймшигт газар хөдлөлт болж, хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана гэж мэдэгджээ.
Тэрбээр өчигдөр хэлэхдээ \”Маргааш хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулах болно. Газар хөдлөлтийн уршгаар Умар, Өмнөд Америк салж, Карибын тэнгисийн орнуудад цунами үүсч, бүхэлдээ сүйдэх болно. Мөн Хятад, Япон болон Ази, Америкийн орнууд усанд автаж, 40 сая иргэн амиа алдах болно” гэжээ.
Физикч энэ тухайгаа хийсвэр хоосон яриа бус бодит хэмээн мэдэгдэж, америкчуудад хандан дүрс бичлэг илгээсэн тухай \”www.joinfo.ua” мэдээллээ.
эх сурвалж: shuud.mn