Манай улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил хүүхдийн баярыг \”Монгол хүүхдүүд” сэдвийн дор Сүхбаатарын талбайд тэмдэглэж байгаа юм. Хүүхэд багачуулын хүсэн хүлээсэн баярын энэ өдөр (2017.06.01) бяцхан үрсээ баярлуулхаар эцэг эх, эмээ өвөө нар төв талбайг зорин иржээ. Энд баярын үйл ажиллагааг сонирхохоор цэцэг шиг хүүхдүүд нэгэн дор цугласан байв. Ёслолын арга хэмжээ 11:00 цагт албан ёсоор нээснийг мэдэгдэж Тэмүүжин хүү зургаан баатрынхаа хамт мэндчилгээ дэвшүүллээ. Дараа нь хүүхэд багачуулын сайн таних адал явдалын баатар Бонго, Мишээл, Бөөдий долоон одой нар баярын парадад жагслаа. Үлгэрийн баатруудыг бодитоор харсан бяцхан хүүхдүүдийн баярлаж хөөрсөн сэтгэл нүүрэнд нь тодхон харагдсан. Тэд хэлэхдээ Энэ хардаа Бөөдий, тог тог явж байна, хөөе Бөөдий нааш ирээ гэж байлаа. Мөн эх орныхоо нэрийг дээлхийн цээжинд тунхаглан зарласан бяцхан тамирчид үе тэнгийнхэндээ баяр хүргэсэн юм. Манай улсын хүн амын 34.6 хувийг хүүхэд залуус эзэлдэг бөгөөд 1.346.000 бяцхан иргэнтэй.