Тэртээ 1921 онд жанжин Сүхбаатарын гарын үсэг бүхий шийдвэрээр \”Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” нэртэйгээр Эрүүл мэндийн мэргэжлийн алба анх үүсэн байгуулагдсан цагаас хойш тус аймгийн эрүүл мэндийн салбар есөн арван жилийн баялаг түүхийг бүтээгээд байна. Ховд аймгийн Эрүүл мэндийн салбар нь алс баруун хязгаар баруун бүсэд 1925 онд анхлан сууриа тавьж Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгуудын иргэдэд тухайн үеийн Зөвлөлт Холбоот улсын эрдэмтэдтэй мөр зэрэгцэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж одоогийн Европ эмнэлгийг байгуулсан түүхтэй.
Түүхт ойн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн салбар нь урлаг, спортын олон арга хэмжээг төлөвлөн салбараа сурталчлан таниулснаас гадна \”Эрүүл мэндийн байгууллагын шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, салбарын түүхийг шинэчилсэн алдрын булан, салбарын түүхэн замналын ном товхимол, салбарын одоо үеийн хөгжлийг харуулсан баримтат кино, түүхэн хөгжлийн фото альбом, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйлчлүүлэгчид чиглэсэн ээлтэй орчин бүрдүүлэх ажлуудыг амжилттай бүтээж чадсан юм.
Салбарын түүхт ойн баярын хуралд аймгийн Иргэдийн хурлын дарга Б.Баярсайхан, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, М.Амарсанаа, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Эрүүл мэнд, спортын яамны төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн Б.Батбаяр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ, ЭМСЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн зөвлөлийн дарга, МАУА-ийн гишүүн, академич, -ын хүний гавъяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, проф, АШУҮИС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч Т.Эрхэмбаатар, ЭМСЯ-ны сайдын зөвлөлийн гишүүн, Уламжлалт анагаах ухааны институтын захирал, МАУА-ийн гишүүн, академич, Анагаах ухааны доктор, проф Д.Цэрэндагва, АШУҮИС-ын Хавдар судлалын багш, Анагаах ухааны доктор, проф, МУ-ын хүний гавъяат эмч Д.Авирмэд, УНТЭ-ийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дарга, Анагаах ухааны доктор дэд проф Л.Баттөр болон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, алдартан гавьяатууд, холбогдох удирдлагууд оролцов.
Баярын хуралд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Б.Батбаяр салбарын сайдын мэндчилгээг уламжилсан бол Эрүүл мэнди йн хөгжлийн үндэсний төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаа мэдэгдэж, Улсын Их хурлын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол соёл Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Япон улсад үйлдвэрлэгдсэн Эхо аппаратыг бэлэглэсэн юм. Ойн үеэр тус салбараас төрийн дээд одон медалиар 10, Засгийн газрын шагналаар 150 гаруй эмч мэргэжилтэн, аймгийн нэрэмжит шагналуудаар 60 орчим хүмүүс шагнагдсан байна.
Эрүүл мэндийн салбарын түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн аймгийн орон нутгийн төсөвөөс Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2, Зооноз өвчин судлалын төвд 1 машин, 40 багийн эмчид мотоцикл олгож, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гадна тохижилтыг 150 сая төгрөгөөр засварлан өнгө үзэмжийг сайжрууллаа.
Ойн арга хэмжээний үеэр хол ойроос ирсэн зочид гийчдэд салбарын ажилчдын урлагийн шилдэг тоглолтыг үзүүлж, Ховд аймгийн болон Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, бусад эрүүл мэндийн байгуууллагын бүтээн байгуулалт, ой угтаж хийсэн шинэлэг ажлуудыг танилцуулан Буянт голын хөвөөнөө ирсэн зочидтой хамтарсан урлаг спортын арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.