Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 14 хоног байсныг 30 хоног болгон өөрчлөх тухай ноот бичиг харилцан солилцлоо.
Ингэснээр хоёр орны иргэд 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байна гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.