Нэгэн
цагт Орос улс долоо хоногийн зургаан
өдөр ажилладаг байлаа. Манайх ч бас адилхан. Гэвч удалгүй ажлын таван өдөртэй
болсон. Манайх ч бас. Тэгвэл тэд баасан гаригийг амралтын өдөр болгох тухай
ярьж эхэллээ. Гэхдээ энэ нь манайд хэрэгжих боломжгүй.
Учир нь ОХУ-ын төв банкны нэгдүгээр орлогч
захирал Сергей Швецов олон улсын эдийн засгийн чуулганд оролцох үеэр баасан
гаригийг яагаад амралтын өдөр болгох ёстойг тайлбарласан байна. Тэрээр \”Роботуудын
чадварыг нэмэгдүүлснээр тэдний хөдөлмөрийн бүтээмж сайжирнэ. Ингэснээр ойрын 15
жилийн дотор баасан гаригийг амралтын өдөр болгох асуудал хөндөгдөх нь
тодорхой. Роботын хөдөлмөрийн бүтээмж сайжирснаар бид хүмүүсээр юу хийлгэх вэ
гэдэг асуудалтай тулгарна. Хүмүүс чөлөөт цаг ихтэй болсноор эдийн засгийн шинэ
салбарууд хөгжих боломжтой болно. Одоогоор ОХУ-ын хүн амын 2 хувь нь үлдсэн бүх
хүмүүсээ тэжээж байна. Үүнийг бууруулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
хэрэгтэй. Ингэхийн тулд баасан гаригийг амралтын өдөрт шилжүүлэх нэн шаардлага
тулгарч байна” гэжээ.
Түүний дэвшүүлсэн нэг санаа бол роботууд
ажиллаж эхэлснээр хүмүүст хийх ажил хомсдоно. Тэгэхээр хувийн бизнесээ
өргөжүүлэх буюу өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлага тулгарах аж. Ингэхийн
тулд ажлын дөрөв, амралтын гурван өдөртэй байж л өрсөлдөхүйц бүтээгдэхүүн,
үйлчилгээ нэмэгдэнэ гэж үзжээ. Гэхдээ энэ зохицуулалт Монголд одоохондоо
хэрэгжих боломжгүй гэж харагдаж байна.