Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэргээр шалгагдаж байсан бөгөөд түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Тэрээр залууст хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж нэгэн челленж эхлүүлсэн байна. Түүний уриалга өнөөдрөөс эхлэн энэ сарыг 26-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ энэ сарын 26-ныг хар тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэдэг аж. Одоогийн байдлаар тус уриалгад Монголын сурагчдын холбоо, Оюутны холбоо, Скаутын холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгдээд байгаа юм. Сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ манай улсад нэлээдгүй бүртгэгдсэн байдаг. Тиймээс хар тамхины хор нөлөөг залууст таниулж сэргийлэхийн тулд уриалга гаргасан гэв.