Тайландад хилэнцэт хорхойн хатан гэх
хочтой бүсгүй өөрийн нүүрэн дээр хилэнц хорхойг гурван минут 28 секундийн турш
байлгаж дээд амжилт тогтоожээ. Тэрээр гиннесийн номонд бүртгүүлэхийн тулд ийм
шийдвэр гаргажээ. Ингээд биеийн хэсгүүддээ таван мянган амьд хилэнц
байрлуулжээ. Энэ үзүүлбэрийг үзүүлэхэд бүсгүйд маш хэцүү бэрх байсан бөгөөд
нийт 12 метр талбайг хамарчээ. Түүний туршилт амжилттай болж гиннесийн номонд
бүртгэгдсэн байна. Сонирхуулахад хилэнц
хорхой нь хоол усгүйгээр нэг жил амьдрах чадвартай бөгөөд хатгуулсан тохиолдолд
амь насанд хүрэх чадалтай төдийгүй хулгана, шавьжаар хооллодог гэнэ.