Single ladies киногоор олонд танигдсан залуу жүжигчин О.Дөлгөөн олон сайхан дүрүүдээр үзэгчдийн сэтгэлд хоногшиж чадсан. Түүнийг үзэгчид өндрөөр үнэлж өнөө цагийн шилдэг жүжигчдийн тоонд зүй ёсоор нэрлэх болсон. Адтай, өхөөрдөм дүрүүдээр үзэгч олонтой учран золгодог О.Дөлгөөн өнөөдөр 27 нас хүрч байна. Тэрээр Амьдралд тавтай морил, Single ladies , хамгийн сүүлд Ромео Жулетагийн дүрийг тайзнаа амилуулсан. О. Дөлгөөн мөрөөдлийн театраас салан одож УДЕТ-д орсноор өөрийн авьяас чадвараа цэцэглүүлж чадсан юм. Харин тэрбээр боловсролоо дээшлүүлэхийн тулд нөхөр хүүхдийн хамтаар хилийн дээс алхаж Сан Францискогийн урлагийн их сургуулийн жүжигчний ангид суралцах болжээ. Түүний урлагийн их замналд өндрөөс өндөр амжилтыг ерөөе.