Өнөөдөр аймгийн Засаг дарга Х.Дармен MPI группийн захирал С.Отгонбаатар болон группийн Канадын талын хөрөнгө оруулагч Стивен Элдерхорст нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Стивен Элдерхорст Баян-Өлгий аймгийн Цагааннуурын чөлөөт бүсэд Канад Улсын Политехникийн коллежийн салбар байгуулах, байгалийн хий, мод боловсруулах үйлдвэр барих тухай санал тавилаа. Мөн Монгол Улсын Баян-Өлгий аймаг болон Канад улсын аж үйлдвэр хөгжсөн бүс болох Дюрам мужийн хооронд хамтын ажиллагааны харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Undesten.mn