Хан-Уул дүүргийн зарим хэсэгт өчигдөр оройноос хойш тоггүй байна. Тухайлбал 120 мянгат, Зайсан, 19 дүгээр хороолол орчмоор тог тасарсан бөгөөд шалтгааныг нь тодруулахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дэд станцад гэмтэл гарсантай холбоотой ажээ.
Тог хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэд станцын гэмтэл учраас хугацаа хэрэгтэй гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
Зургаадугаар сарын 5-нд буюу өчигдөр 17:00-18:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Их Дэлгүүрийн ойр орчимд тог тасарсан нь мөн гэмтэлтэй холбоотой бөгөөд гэмтлийг засаж хэвийн байдалд оруулсан байна.
УБЦТС ТӨХК