АНУ-ын Филадельфи мужийн амьтны хүрээлэнд горил сармагчинг эх барьж авчээ. Горил Сармагчинг Кира гэдэг бөгөөд 17 настай аж. Амьтны хүрээлэнгийн ажилчид сармагчинд өнгөрсөн пүрэв гарагт төрнө гэж тооцоолж байсан ч баасан гарагт сармагчингийн биеийн байдал муудаж эхэлжээ. Ингээд мал эмнэлгийн эмч нар шуурхай ажиллаж сармагчинг яг хүн шиг төрүүлж чадсан байна. Одоогоор сармагчний биеийн байдал сайжирч эмчилгээ хийлгэж байна. Төрөх явцад Кира сармагчин маш тайван байж эмч нар луу дайраагүй дуулгавартай байсан гэнэ.