\”Maroon 5” хамтлагийн ахлагч, дуучин Адам Леван өнгөрсөн оны долоодугаар сард найз бүсгүй \”Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Бехати Принслотой хуримаа хийсэн билээ. Хуримын ёслолын зураг өнөөг хүртэл нууц хэвээр байна. Тэгвэл дуучин эр хуримаа хийсэн ч олон нийтийн шахалтаар фэн охинтой хуримаа хийсэн тухай \”www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хоёр долоо хоногийн өмнө \”Youtube.com” сайтад Адамыг гэрлэсэн гэдгийг сонсоод уйлж буй охины бичлэг нийтлэгдсэн билээ. Бичлэгт \”Maroon 5” хамтлагийн \”Sugar” дуу явахад охин \”Би Адамтай гэрлэнэ” гэж хэлжээ. Охиныг ийнхүү хэлэхэд ээж нь \”Энэ залуу гэрлэчихсэн. Чи мэдээгүй юм уу” гэсэн байна. Охин ээжийнхээ яриаг сонсоод маш чангаар уйлж буйгаар бичлэгт гарчээ. Эмила охины бичлэгийг 14 өдөрт таван сая хүн үзжээ.
Тус бичлэгийн дараа олон нийт дуучныг бяцхан охины зүрхийг шархлуулсан хэмээн буруутгаж, уучлалт гуйхыг шаардсан байна. Адам өчигдөр \”ELLEN” шоунд оролцох үеэрээ фэн охиндоо ягаан өнгийн сарнай бэлэглэж, гэрлэх санал тавьжээ. Тэрбээр \”Эхнэр минь энэ бичлэгийг үзээд их шаналсан. Тиймээс л өөр бүсгүйд гэрлэх санал тавихыг минь зөвшөөрсөн. Би эхнэртээ болон Эмилад анхаарал тавих болно” гэж хэлжээ.
эх сурвалж: paparatsi.mn