Брэд Питт, Анжелина Жоли нарын гэр бүлд хүндхэн цаг үе ирсэн бололтой. Америкийн хэвлэлүүдэд хоёр алдартны гэр бүлийн харилцаа задрахад ойрхон байгаа хэмээн үе үе бичих болсон. Жоли нөхрөө байнга харддаг болсон учраас тэр гэнэ шүү. Жүжигчин бүсгүйн сэтгэцийн байдал таагүй болсон аж. Тэрбээр нөхрөө үргэлж л хэн нэгэнтэй хардаж, сэрддэг болжээ. Питт ч байнгын үглэлт, яншилт зэргээс залхсандаа үнэхээр л хэн нэгэнтэй жиг ургуулахыг бодсон бололтой.
Брэд Питт \”Орхигдсон хот Z” кинонд хамтдаа тоглож буй жүжигчин Сиенна Миллертэй дотносчээ. Мань хүн жүжигчин бүсгүй рүү жоготой харцаар харж байгаа гэнэ. Үүнийг нь мэдсэн Анжелина тэднийг зүгээр ч нэг хамтрагчид биш болсон гэдгийг нь таамаглажээ. Питт байнга л Миллерийн тухай ярьж, түүнтэй хамт цагийг өнгөрүүлж буй нь Жолид таалагдахгүй байгаа аж. Арга ядсандаа Жоли нөхрөө уг кинонд тоглохоос татгалз гэж шаардсан ч Брэд хаалгаа саваад гарч оджээ.