Нэг сэтгэлээр, нэг хүнийг сонгохоо илэрхийлээд буй Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мөрийн хөтөлбөрийг ихэд сайшааж байна. Тэд багаар бүрэн итгэл хүлээлгэж, сонголтоо хийнэ гэдгээ нэр дэвшигчийн уулзалтын үеэр онцолж байв.
Наймдугаар хороонд сонгуулийн насны 8000 гаруй иргэн амьдардаг бөгөөд дан орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа орон сууцнуудын дундах нийтийн эзэмшлийн талбай, авто машины зогсоол оршин суугчдын тулгамдсан асуудал байсаар ирсэн. Үүнийгээ ч ухуулагч нарыг иргэдэд мөрийн хөтөлбөр танилцуулах үеэр онцолж байлаа.
Түүнчлэн хорооны нийт хүн амын 70 хувь нь 26-51 насныхан. Гэвч тэдгээр хүн амын дунд ажилгүйдэл их байгаа нь шийдвэрлэвэл зохих асуудал гэдгийг тэд хэлж байна. Тиймдээ ч МАН-аас нэр дэвшигч М.Энболдын мөрийн хөтөлбөрт багтсан ажилгүйдлийг бууруулах \”Ажлын байрыг ахицтай нэмнэ, Бизнесийг гараан дээр нь дэмжинэ” зэрэг дэд хөтөлбөрүүдийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Баянгол дүүргийн МАН-ын наймдугаар үүрийн дарга Б.Ууганцэцэг иргэд, сонгогчидтой биечлэн уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөр болоод үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна. Мөн тус хорооны иргэд наймдугаар хорооны ухуулгын байран дээр биечлэн ирж нэр дэвшигч М.Энхболдын мөрийн хөтөлбөртэй танилцахын зэрэгцээ санал, хүсэлтээ илэрхийлсээр байна.
Баянгол дүүргийн МАН-ын наймдугаар үүр