Гадаа дулаараад хүүхэд хөгшчүүд гадаа л өнждөг болсон байгаа биз. Хүүхэд багачуудын инээд хөөр цангинаад л цаанаа л нэг аз жаргал мэдрэгдэх зуны улирал сайхан шүү. Энэ үед таны хүүхэд бусадтай адил дугуй унахыг хүсэвч ганцаараа бие дааж дугуйгаа унаж чадахгүй та байнга л дагаж, түрж явсаар халуун наранд ядарч, халширч байгаа юм биш биз. Тэгвэл хүүхдээ нэг өдрийн дотор л дугуйгаа чадмаг унадаг болох аргыг зааж өгье. Энэ бол тун энгийн бөгөөд хялбар арга юм. Хамгийн гол нь энэ өдөр л хүүхэдтэйгээ тулж ажилла. Тэнцвэрээ олоход нь чин сэтгэлээсээ туслаарай. Энэ гавьяаг тань тэд хэзээ ч мартахгүй насан туршдаа ярьж, өөрийн хүүхдүүддээ ч зааж өгөх болно. Амжилт хүсье.