АНУ-н ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан цагаачлалын хоригийг тус улсын холбооны шүүх хүлээж авсангүй. Сан Франциско хот дах Холбооны давж заалдах шатны шүүх Дональд Трампыг мусульман шашинтай нэр дурдсан зургаан улсын иргэдэд цагаачлалын хориг тавих хүрээнд эдгээр улсын иргэд АНУ-ын ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа талаар хангалттай тайлбар хүргүүлээгүй гэж үзсэн байна. Үүнээс улбаалан Дональд Трампыг эрх мэдлээ ашигласан гэж буруутгасан байна. Д.Трамп мусульман шашинтай орнууд буюу Иран,Ливи, Сомали, Судан, зэрэг орнуудад 90 хоног цагаачлалын хориг тавих тухай асуудлыг дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхийг хүссэн байна. Мөн тус хоригоор дамжуулж террористуудыг үйлдлийг таслан зогсооно гэж үзэж байжээ.