Г.Доржзодовтой холбоотой дуулиан шуугианууд
тасрахгүй байна. Өчигдөрхөн түүнийг оноосон нэрээ сольж, Болд нэрээр багшилж
явсныг нь мэдсэн билээ. Тэгвэл үүний хариуд тэрээр өөрийн иргэний үнэмлэхний
зургаа цахим хуудаснаа байршуулж, Болд биш Доржзодов шүү гэдгээ баталгаажуулсан
юм.
Гэтэл эндээс нэг сонирхолтой мэдээлэл олж
харлаа. Түүний ургийн овог Бичээч гэжээ. Өөрөөр хэлбэл тэрээр бичээч овгийнх
учраас л цусанд нь шингэсэн ажлаа л хийж. Магадгүй өвөг дээдэс нь төрийн
бичээчид байсан болов уу. Тиймээс л ийм овог авсан байх. Харин Г.Доржзодов
маань өвгөдийнхөө үргэлжлэл болж бичээчийнхээ үүргийг л гүйцэтгэжээ. Ингэхдээ
ноёдын яриаг гараар бус харин орчин үеийн технологи л ашигласан байна. Ген удамшина
гэж энэ л байх даа. Тэр үе уламжилсан үргэлжлэх ажлаа л хийж. Магадгүй хүү нь, хүүгийнх хүү нь ноёдын тухай дүрс бичлэг хийхийг үгүйсгэхгүй аргагүй. Тэд бичээч овгийнхон.