Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэгдсэн дүн гарлаа. Нийт улсын хэмжээнд сонгогчдын ирц 68.2 хувь санал хураалтад оролцсон. Сонгуулийн ерөнхий хороо шуурхай хуралдаж гурван тогтоол гаргаж танилцуулаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн:
1. Ирцийн талаар нэрийн жагсаалтад 1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон. Өчигдөр буюу санал өгөх өдөр 27 хүн нас барсан. Мөн түр хасалт хийлгэсэн 44 мянган сонгогч байсан. Үүнээс 3388 сонгогч өөрийн хэсэгтээ санал өгсөн. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 68.2 хувьтай гарлаа.
2. Өнөөдөр өглөө 09.10 минутад хамгийн сүүлийн хэсгийн дүн ирсэн. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 саналаар 30.2, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга Х.Баттулга 517,478 санал буюу 38.11, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна.
3. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчид олонхийн санал авч чадаагүй учир дахин санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоолд дахин санал хураалтыг ирэх сарын 9-нд зохион байгуулна. Харин гадаадад суугаа иргэдээс ирэх сарын 4-ны өдөр дахин санал хураалт явуулахаар боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос дахин санал хураах загвар нэгдсэн сая хуралдаанаас тоог баталлсан. Өнөөдрөөс эхлэн дахин санал хураах бэлтгэл ажилд орлоо. Дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо гаргасан учир иргэдийг дахин саналаа өгөхийг энэ үеэр уриалсан юм.