Оросын поп дива хатагтай Алла пугечева өдгөө 68 нас хүрж байгаа билээ. Тэрээр оросын поп урлагийн хамгийн том төлөөллийн нэг юм. Түүнийг тойрсон хов жив хэвлэлүүдээр салахгүй байна. Учир нь Аллагийн нөхөр телевизийн хөтлөгч мэргэжилтэй Максим Галкин өдгөө 40 нас хүрч байна. Хосууд 28 насны хязгаарыг үл тоон жинхэнэ хайр сэтгэлийг харуулж чадсан. Тэд 2014 онд тээгч эхийн тусламжтайгаар хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Харин одоо хосууд Юрмалад ихэр хүүхдийн хамтаар амралтаа өнгөрүүлж байгаа аж. Энэ үеэр тэдний гэр бүлийн амралтын зураг сошиал ертөнцөд тэсрэлт хийж байна. Максим Аллагийн усны хувцастай зургийг интернетэд нийтэлснээр олон мянган лайк, сэтгэгдлийг цуглууллаа. Шүтэн бишрэгчид Аллагийн бие галбирыг шагширч, нөхөртэйгөө чацуу харагдаж байна гэх сэтгэгдэл давамгайлжээ.