Английн алдарт хосууд болох Виктория, Дэвид Бекхэм нарын ууган хүү Бруклин Бекхэм энэ жил 18 нас хүрчээ. Тэрээр өөрийн гэр бүлийн олонд дэлгэгдээгүй 300 гаруй зургийг Лондон хотноо үзэсгэлэн хэлбэрээр толилуулжээ. Энэхүү үзэсглэнг нээсэн цагаас хойш олон алдартнууд үзэж сонирхсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр Виктория, Дэвид нарын гэрлэлт аль хэдийн хөрсөн, хосууд тусдаа амьдраад удаж байна гэгдэж байсан ч энэ мэдээллийг үгүйсгэж чадлаа. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хосууд ууган хүү Бруклинээр маш их бахархаж байна. Үнэхээр гайхалтай санаа байсан гэв.