\”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.
Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.
Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд та бүхэн 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатайг анхаарна уу.
НЭМГ