Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох талаар хэлэлцлээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг томилохыг олонх дэмжжээ.