Урьдчилан сэргийлэлт:
- Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/
- Нарны шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
- Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх нь зүйтэй.
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх.
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх.
- Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уух.
- Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд үүнд анхаарах хэрэгтэй.
Илрэх шинж тэмдэг:
- Нууц үе 30 минутаас 18 цаг
- Дотор бачуурч нозоорох
- Огиудос хүрэх, бөөлжих
- Суулгах
- Бага зэрэг халуурах
- Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
- Нүд харанхуйлж, манарах
Авах арга хэмжээ:
- Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах.
- Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших.
- Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх.
- Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
- Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
- Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Хэн үүнд өртөх вэ?
- Бүх насны хүмүүс өртөх боломжтой.
- Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.
Нийслэлийн Түргэн Тусламжийн төв