Их гүрний удирдагчид энэ сарын 7-нд анх удаагаа нүүр тулан уулзах гэж байна. Дональд Трамп, Путин нар өмнө уулзаж байгаагүй утсаар ярьж байсан удаатай. Их гүрний дээд хэмжээний уулзалт Герман улсын Хамбург хотод болох бөгөөд энэ уулзалт хоёр гүрний харилцааг зөөлрүүлнэ гэж эх баригчид үзэж байна.
Сүүлийн жилүүдэд АНУ, ОХУ-ын харилцаа муудаж эргээд хүйтэн дайн он жилүүдэд ойрхон байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Одоогоор уулзалтад ярилцах сэдвүүд хараахан ил болоогүй байна. Дэлхий дахины анхаарлыг татсан Сирийн асуудлаар ярилцаж магадгүй гэж ажиглагчид хэлж байлаа.