Дунджаар 8500-7500 төгрөгийн үнэтэй байсан махны үнэ 1500-2000 төгрөгөөр буурч, 5000-7500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үнэ буурах болсон гол шалтгааныг санхүүгийн хүндрэлээс гадна зуд болж магадгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа.
Худалдаачид, малчдын хэлж буйгаар махны нийлүүлэлт өссөн ч худалдан авах чадвар муудаж, борлуулалт сул байгаа гэнэ.
Иймээс малчид ченж нартай харилцахаас илүүтэй, өөрсдөө жижиглэнгээр борлуулах нь элбэг болжээ.