Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан \”Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюушийн санаачилагаар чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн заалыг ойролцоогоор 85 орчим сая төгрөгийн өртөгөөр хоёр сарын турш засаж янзлаж, өнөөдөр албан ёсоор нээлээ.
Нээлтийн ёслолд МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болох Ж.Түмэн-Аюуш, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Болд, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, БТСГ-ын төрийн захиргаа, санхүү, удирдлагын хэлтсийн дарга Ц.Одонбаяр, үндэсний шигшээ багийн албаны дарга Э.Билэгт, Монголын мастеруудын бие тамир, спортын хорооны тэргүүн, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг болон \”Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ахмад дасгалжуулагч, дэд профессор, олон улсын шүүгч Г.Баясгалан, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр тэргүүтэй хүмүүс оролцлоо.