Үзэсгэлэнтэй царайгаа улам гоо сайхан болгох хүсэлтэй Брайон бүсгүй сүүлийн жилүүдэд ботокс тариаг тариулж хэвшсэн байна. Ботокс тариаг Америкт гэхэд л 15 сая хүн тариулдаг тоон үзүүлэлт байдаг гэнэ. 2009 онд, 47 настай Кэрол бүсгүй дух болон шанааны хэлбэрээ засах зорилгоор силикон эд арьсан дор тариулахаар мэргэжилтний зөвлөгөө авч нүүрэндээ тариулахаар шийдсэн байна. Энэ нь хөхний хэмжээ томсгогч ба нүүрэнд үрчлээ арилгагч чигжээс маягаар тарьдаг, зөөлөн эдийн няцралт, хаван зонхилон тохиолдох гаж нөлөөгүй хэмээсэн байв.
Гэхдээ гурван сарын дараа эмэгтэйн баруун нүд сохорч өөрийгээ хэн бэ гэдгийг ч мэдэхээргүй аймшигт төрхтэй болсон байна.
Гоо сайханч эмч хоёр өөр бэлдмэл (силикон)ийг хольж тарьсан нь тодорхой болсон! Дух нь маш их хавдаж үгээр хэлшгүй өвдөж байсан ч урьдчилан сэргийлэх ямар ч аргыг хэрэглээд үр дүнгүй болохыг харсан тул бүтэн гурван жил гэртээ өөрийнхээ өрөөнд цоожтой хэвтэж хэнтэй ч уулзахыг хүсээгүй хэмээж байна.
Тэр амиа хорлохыг олон удаа оролдсон ч охин нь ямагт дэргэдээс нь холдоогүй гэжээ. Тэд Флоридагаас Лос-Анжелес руу сэргээн засах эмчилгээ хийлгэхээр ирэв. Нурууны арьсаас авч нүүрэнд шилжүүлэн суулгах 17 цагийн хүнд хагалгаа хийгдэж амжилттай эдгэрэлийг олсон Кэрол, гоо сайхны эмнэлэгт хэрэглэгдэж буй эмийн бодис жинхэнэ хуурамч эсэхийг өвчтөнд мэдээлэх нийгмийн хөдөлгөөнийг тэргүүлж байна.
Мөн өөрийн зураг болон эмгэнэлт түүхийг нийтэд дэлгэж олон арван бүсгүйчүүлд эцэг эхээс олгогдсон гоо сайхныг шуналын сэдэлтэй бусдын гараар бүү сүйтгүүлээсэй хэмээн анхааруулах зорилгоор нийтлэхийг хүссэн байна.