\”Хүннү эйр” компанийн Улаангом-Улаанбаатар (ULO-ULN) MR 162 дугаартай нислэг өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Улаангомоос хөөрөөд нэг хөдөлгүүрт нь гэмтэл гарсан тул Мөрөн хотод ослын буулт хийжээ. Ослын буулт хийсэн шалтгааныг тодруулахаар
ИНЕГ-ын Нисэхийн Аюулгүй Ажиллагааны Хяналт Зохицуулалтын Албаны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, \”Хүннү эйр” компанийн инженер техникийн ажилтнууд Улаанбаатараас Мөрөн хотод очиж ажиллаж байгаа аж.