Энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний бичил уурхайгаас хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 15:51 цагт Онцгой байдлын байгууллагад цагдаагаас ирүүлсэн байна. Уг дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хэргийн газарт очиж ажиллажээ. Аврагчид тус уурхайн хоёр метрийн гүнээс Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат эрэгтэй 45 настай Д, тус дүүргийн харьяат эрэгтэй 44 настай Л нарын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.