Японы их дээд сургууль төгсөгчдийн ажилд орох гэж байгаа нь Матрикс киноны нэг хэсэг шиг харагддаг. Бүгд ижил хар өнгийн костюм, цагаан цамц өмсөөд семинар, тест, ярилцлагын өрөөг тойрон зогсоно. Хэдийгээр ажлын байрны орон тоо нь ажил горилогчдын орон тоог давсан ч Агент Смит шиг том компанид орох гэж тэмцэлдсэнээр жижиг ажил олгогчдийг хүнд байдалд үлдээдэг. Тухайлбал санхүүгийн алдартай компанид гэхэд л нэг ажлын байрны төлөө долоон хүн өрсөлддөг.
Япон улсын хүн амын төрөлтийн хувь бага, эдийн засаг аажмаар сэргэж байгаагаас болж ажил олгогчба горилогчийн харьцаа 1.43 гэсэн тоон үзүүлэлт гарсан нь сүүлийн 25 жилд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт юм. Токио хотод гэхэд л нэг ажил горилогчид хоёр ажлын байр ноогдоно. Тэр дундаа жижиг компаниудад хамгийн хүндээр тусч байгаа тул ажилд авах, ажил хийлгэх арга барилаа арай зөөлрүүлж эхлээд байгаа юм. Зарим нь гадаад хүн ажилд авах талаар бодох болов.
Япон улс дэлхийн хамгийн бага ажилгүйдэлтэй улсын нэг. Адилхан хөгширч буй Европын орнуудыг бодвол ажилгүйдлийн хувь ‘гурав’. Харин Европын орнуудад дунджаар 9.6 хувь байдаг бол АНУ-д 4.7 хувь билээ.
Японд ажил хайх нь хослол худалдаж авахаас эхэлнэ. Дараагаар нь үндэсний бизнесийн ёс заншлыг сурна. Үүнд өрөөнд хэрхэн орох, бөхийх, зөв суух, хүнтэй харилцахдаа тохирох түвшний эелдэг үг хэллэг сонгох зэрэг.
Оюутнуудын хамгийн ихээр сонирхдог ажил олгогч бол шилдэг аравт багтах томоохонбанк, худалдааны болон даатгалын компани, аялалын агентлаг, агаарын тээврийн компани. Эдгээрийн санал болгох цалин нь жижиг компаниудаас арай өөр. Мөн удаан ажиллах тусам цалин нь нэмэгддэг тул баттай ирээдүй хайсан залууст хамгийн их таалагддаг. Мөн зарим компаниуд амьдрах байраар хангах юм уу амралтад явуулдаг.
Мичиёоши Аоки одоо 22 настай. Тэрээр ажлын байрны үзэсгэлэн сонирхож буй 31000 оюутны нэг. Тэрээр ажил хайхдаа жижиг компаниудыг сонирхохгүй гэв. Даатгал болон автомашины том компани болох Toyota Motor Corp., Nissan Motor Co., Honda Motor Co.нарыг хэдийн товолжээ.
Том компанид орох зам ширүүн өрсөлдөөнтэй. Гэхдээ нэгэнт ороод ажиллавал илүү том боломж, илүү баттай ирээдүй хүлээж байдаг. Тус улсын одоогийн зах зээл дэлхийн эдийн засгийн хямралын өмнөх үеэс ч илүү хатуу болсон тул том компаниуд ч гэсэн ажилд авах арга барилаа султгаж эхэлжээ. Тэд хамгийн шилдэг боловсон хүчинг өөрийн болгохын тулд тороо илүү том орон зайнд шидэх болсон. Жижиг компаниуд төгсөөд гурван жил болсон ажилд горилогчдыг авдаг. Харин одоо бол том компаниуд энэ замналыг мөрдөх болсон. Тун удалгүй энэ нь норм болно.
Мөн том компаниуд хараахан нээж амжаагүй нэгэн нөөц баялгийг сонирхож байгаа нь Японы их сургуульд суралцаж буй гадаадын оюутнууд.