Ингэж буурах болсон нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй, эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүйд хүрч цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаатай холбоотой.
Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсанаас хойш уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй байсан билээ. Тэгвэл олон улсын жишигт нийцүүлэх замаар дээрх хуулийг шинэчлэн найруулж, 2017 оны 5-р сард Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болгон баталснаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих том алхам болсон. Ингэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан.
\”Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн энэ жилийн уриа агуулгань эхийн сүүгээр хооллолтын дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгож, бэхжүүлэхэд чиглэгдэж байна. 7 хоногийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.