ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа түр орхиж хэсэг хугацаанд амралтаа авчээ. Тэрээр Оросын алс Дорнод нутаг Сибирьт хоёр хоносон байна. Энэ үеэр усан доор агнуур хийж загас ангуучлан, завиар зугааллаа. Түүнтэй хамт оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар байлцжээ. Мөн хүйтэн нууран загасчлахдаа толгойдоо камер зүүж загасчлаа илүү сонирхолтой болгосон байна.