Нийтийн дууны хос болох Б.Болд, Э.Чулуунчимэг нар дуу шуугиантай салсан мэдээлэл сошиал сүлжээгээр түгэж олныг талцуулж байсан цаг үе саяхан. Тэгвэл тэд эргэн нийлсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Үүгээр ч зогсохгүй дуучин Б. Болд хувийн студийнхээ таван жилийн ойд зориулан тайлан тоглолтоо ирэх сарын 13-нд үзэгч түмэндээ өргөн барихаар болжээ. Түүний үүсгэн байгуулсан B студи энэ жил таван насны ойн баяраа угтаж байгаа бөгөөд энэ хүрээнд тоглолтынхоо бэлтгэл ажилдаа орсон байна. Уг студиэс чамгүй олон уран бүтээлчид клипны зураг авалт, дуу хоолойн бичлэг гээд уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг.
Харин дуучин Э.Чулуунчимэг хувийнхаа уран бүтээлд анхаарлаа хандуулаад завгүй яваа бололтой. Хосуудын салсан гэх дуулиан тоглолтын маркетинг байсан уу эсвэл тэд үнэхээр салсан уу гэдэг нууц хэвээр байна.