БНХАУ-ын Сучжоу хотод сонирхолтой номын дэлгүүр нээгджээ. Уг дэлгүүрийн тааз, хана барилгын дотоод хийцийг орчин үеийн бүхий л зүйлстэй хослуулан хийсэн байна. Давуу тал нь хаана ч өөрийн хүссэн номоо уншиж болох бөгөөд гэрлэн чимэглэл, солонгорсон тааз зэрэг орчинд тав тухтай орчныг мэдрэх юм. Эрт дээр үеэс л Сучжоу хотыг боловсон, соёлтой хот гэж нэрийддэг байв. Тэгвэл уг номонд дуртай хүн бүхэн зорин ирж тун сэтгэл хангалуун үйлчлүүлж байна.