Францын ерөнхийлөгч Э.Макрон түүний эхнэр Бриджит Макронд зориулж албан ёсоор тэргүүн хатагтайн албан тушаал бий болгохгүй гэдгийг Францын засгийн газар мэдэгдлээ. Мөн Францын тэргүүн хатагтай зөвхөн олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно ингэхдээ түүний үүрэг улс төрд хамаарахгүй байна гэж заажээ. Ерөнхийлөгч Э.Макрон сонгуулийн өмнөхөн хэрэв ерөнхийлөгчийн суудалд заларвал эхнэртэй тусгай тэргүүн хатагтайн статус бий болгоно гэж хэлж байжээ. Тэрээр энэ үгээ ажил хэрэг болгон засгийн газарт мэдүүлсэн ч ард түмний эсэргүүцэлтэй тулгаран шийдвэрээ эргэн харахад хүрсэн байна. Хэрэв Бриджит Макронд албан ёсоор төрийн хатагтай гэх статус олговол тэрээр засгийн газраас жил бүр 5-9 еврогийн хөрөнгөөр Элиисейн ордонд суух гэнэ. Гэвч Францын ард иргэд уг шийдвэрийг эсэргүүцэж санал асуулгын 68 хувь нь дэмжихгүй гэдгээ хэлсэн юм. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Э.Макроны нэр хүнд бага багаар унах болсон нь тэргүүн хатагтайн албан тушаалын асуудалтай хамааралтай гэж эх сурвалжууд үзэж байна.